“ДУНД ТӨРМӨЛИЙН ЭРИН” ҮЗЭСГЭЛЭН

Үлэг гүрвэлийн төв музейн үйл ажиллагааны төлөвлөгөө болон концепцийн дагуу 2 давхарын 324м2 талбайд “Дунд төрмөлийн эрин” үзмэр үзүүллэгээ олон нийтдээ дэглэн үзүүлж байна. Энэ танхимд  Монгол орны өргөн уудам нутагт эртний шим ертөнцийн үүсэл, тэдгээрийн түүхэн хөгжлийн ор мөр чулуужиж хадгалагдан үлдсэн ховор олдвор болох 2017 онд АНУ-аас хүлээлгэн өгсөн үлэг гүрвэлийн олдворуудыг/Alioramus remotus, Bactrosaurus, Protoceratops хэлхээ яс, Protoceratops өндөгнүүд, Psittcosaurus хэлхээ яс, Psittcosaurus гавлын яс,  Protoceratops зулзаганы хэлхээ яс, Hadrosaurus хэлхээ яснууд/-ыг дэлгэн үзүүлсэн.

Дунд төрмөлийн эрин танхимыг Олон улсын музейчдын өдрийг тохиолдуулан 2017 оны 5-р сарын 17 оны өдөр нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан. Уг нээлтийн арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн харьяа Соёл урлагын газрын дарга Ж. Эрдэнэбат, Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г. Батхуяг нар хүрэлцэн ирж шинэ танхимтай танилцан “Dino Baby” эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон.

No Comments Yet

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

ҮЗВЭРИЙН ТАСАЛБАРЫН ҮНЭ

Том хүн – 5000₮

Хүүхэд – 500₮

Оюутан – 1500₮

Фото зураг авах – 5000₮

Жич: Гадаадын үзэгчдэд үнийн ялгаваргүйгээр дээрх үнийн тариф буюу нэгдсэн нэг тарифаар үйлчилж байна

ЦАГИЙН ХУВААРЬ

Даваа – Ням  09:00 – 18:00

 

ХАЯГ

  • Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Тусгаар Тогтнолын талбай
  • 7000 0171
  •  info@dinosaurmuseum.mn /Хамтран ажиллах/
  • dinosaurmuseum.mn /Санал авах/