“МОНГОЛ ЧУЛУУ-2019”

Энэ жил Үлэг гүрвэлийн төв музейн 5 жилийн ой тохиож байгаа бөгөөд “Монгол чулуу-2019” үзэсгэлэнг Ашигт малтмал газрын тосны газар, Монголын өнгөт эрдэнийн чулууны мэргэжлийн холбоо, Монголын чулуу сонирхогчид, цуглуулагчид, хувь хүн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байна.

     Төв Азийн зулайд орших Монгол орны уудам нутгийн газрын хэвлийд эрдсийн ангилалд байдаг гол төрөл эрдсүүд бараг бүгд илэрдэг ба зарим нь дангаараа, хам гарлаар хуримтлал үүсгэн металл ашигт малтмал, металл бус ашигт малтмал, өнгөт эрдэнийн чулуу, урлаг чимэглэлийн чулуу, магмын, тунамал, хувирмал чулуулгуудыг олон нийтэд сонирхолтой байдлаар дэлгэн үзүүлж танин мэдэхүйн мэдлэг мэдээллийг хүргэх зорилготой.

            Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь Ашигт малтмал газрын тосны “Чулуу сан” –д хадгалагдаж байгаа Монгол орны хэмжээнд томоохонд тооцогдох уурхайг илрүүлэхэд хайгуул судалгааны явцад цуглуулж, нөөцийг тодорхойлсон дээж материалуудыг анх удаа олон нийтэд нээлттэй байдлаар дэлгэн үзүүлж байна.

Мөн Геологи эрдэс  баялгийн музейн чулуун дээжүүдээс гадна геологич, сонирхогчдын цуглуулгатай танилцах боломжтой юм.

“Монгол чулуу-2019” үзэсгэлэн 2019 оны 01 дүгээр сарын 18-31-ны өдрүүдэд  Үлэг гүрвэлийн төв музейн байранд болно.  Үзэсгэлэн:

  • 2019.01.18 –аас 2019.01.31-ны өдрүүдэд “Монгол чулуу-2019” үзэсгэлэн
  • 2019 оны 01 дүгээр сарын 18-19 ны өдрүүдэд лекц
  • 2019 оны 01 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд үзэсгэлэн худалдаа болно.
  • 2019 оны 01 дүгээр сарын 18-19 ны өдрүүдэд Геологи минералогийн ухааны доктор, профессор Ж.Лхамсүрэн, Эрдэс чулуулгийн мэргэшсэн геологич Ё.Мажигсүрэн, Өнгөт чулууны мэргэжилтэн Ж.Бямбасүрэн нар “Монгол орны өнгөт эрднийн чулуу” , “Мана гартаамын төрлүүд”, “Байгалийн чулуу болон хиймэл чулууны төрлүүд, тэдгээрийг таних аргууд” зэрэг сонирхолтой лекцүүд тавина.
  • “Монгол чулуу-2019” үзэсгэлэнгийн үеэр сонирхогчдын уулзалт, ярилцлага,  Шилдэг чулуун бүтээл шалгаруулалт, Шилдэг чулуун дээж шалгаруулалт, болон чулуугаар үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүд болон чулуу цуглуулагч , сонирхогч, олон түмний чулуугаар урласан бүтээлийн  “Монгол чулуу-2019” үзэсгэлэн худалдаа явагдана.
No Comments Yet

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

ҮЗВЭРИЙН ТАСАЛБАРЫН ҮНЭ

Том хүн – 5000₮

Хүүхэд – 500₮

Оюутан – 1500₮

Фото зураг авах – 5000₮

Жич: Гадаадын үзэгчдэд үнийн ялгаваргүйгээр дээрх үнийн тариф буюу нэгдсэн нэг тарифаар үйлчилж байна

ЦАГИЙН ХУВААРЬ

Даваа – Ням  09:00 – 18:00

 

ХАЯГ

  • Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Тусгаар Тогтнолын талбай
  • 7000 0171
  •  info@dinosaurmuseum.mn /Хамтран ажиллах/
  • dinosaurmuseum.mn /Санал авах/