“Цэрдийн галавын гайхамшиг” үзэсгэлэн

Үлэг гүрвэлийн төв музейн үзэсгэлэнгийн гол танхимыг ашиглалтанд оруулж анхны үзмэр Т.Батаар болон Цэрдийн үед холбогдох палеонтологийн олдворуудыг гурван хэмжээст өвөрмөц шийдлээр дэглэн “Цэрдийн галавын гайхамшиг” анхны байнгын үзэсгэлэнг 2016 оны 06 сарын 27–ны өдөр нээн олон нийтэд толилуулсан. Энэхүү үзэсгэлэнд махан идэшт аймшигт үлэг гүрвэл Тарбозавр батаар, өвсөн идэшт үлэмж биет нугас хошуут Зауролоф, Протоцератопс, холимог идэшт Орнитомимозавр, Пахицефалозавр, өндөг хулгайлагч Овираптор, хуягт үлэг гүрвэл Анкилозавр зэрэг үзмэр олдворуудыг дэлгэн үзүүлж байна. Энэ удаагийн үзэсгэлэн нь Үлэг гүрвэлийн төв музей байгуулагдсанаас хойш өөрийн байранд дэглэж буй анхны, байнгын үзэсгэлэн болох төдийгүй орчин үеийн техник технологийг ашигласан шинэлэг шийдэлтэй дэлгэгдэж байгаагаараа онцлог юм

No Comments Yet

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

ҮЗВЭРИЙН ТАСАЛБАРЫН ҮНЭ

Том хүн – 5000₮

Хүүхэд – 500₮

Оюутан – 1500₮

Фото зураг авах – 5000₮

Жич: Гадаадын үзэгчдэд үнийн ялгаваргүйгээр дээрх үнийн тариф буюу нэгдсэн нэг тарифаар үйлчилж байна

ЦАГИЙН ХУВААРЬ

Даваа – Ням  09:00 – 18:00

 

ХАЯГ

  • Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Тусгаар Тогтнолын талбай
  • 7000 0171
  •  info@dinosaurmuseum.mn /Хамтран ажиллах/
  • dinosaurmuseum.mn /Санал авах/