БАЛАР ЭРТНИЙ ЦАДИГ

Үлэг гүрвэлийн төв музейн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.8-д заасны дагуу “Дэлхийн нүүдэлчдийн язгууртан оюун ухааны академи” ТББ-тай хамтран “Балар эртний цадиг” түр үзэсгэлэнг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулсан. Монголд анх удаа улс, аймгийн чанартай музей болон хувийн музейгээс бөөгийн хувцас эдлэл хэрэглэлийг нэг дор төвлөрүүлэн үзэгч түмний мэлмийд хүргэж байгаагаараа онцлог юм. Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь Эрт галавын амьтан үлэг гүрвэлийн олдворуудыг балар эртний шүтлэг бөө мөргөлийн соёлтой холбон сэтгэлгээний төвшинд орчин бүрдүүлж, үзэгчдэд оюуны таашаал өгөх, танин мэдэхүйд нь хувь нэмэр оруулах, эртнээс улбаатай зан үйл, соёл уламжлалаа сэргээх, үр хойчдоо өвлүүлэх, бахархах сэтгэлийг төрүүлэхэд энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго оршино. “Балар эртний цадиг” үзэсгэлэнд нийт улс аймгийн чанартай нийт есөн музей хамтран ажилласан. Үүнд: • Монголын Үндэсний музей • Төв аймгийн орон нутгийг судлах музей • Сүхбаатар аймгийн угсааны зүйн музей • Хэнтий аймгийн музей • Баян-Өлгийн аймгийн орон нутгийг судлах музей • Говь-Алтай аймгийн орон нутгийн судлах музей • Завхан аймгийн орон нутгийг судлах музей • Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей • Монголын угсаатан зүйн гэр музейнүүд хамтран ажилласан.

ҮЗВЭРИЙН ТАСАЛБАРЫН ҮНЭ

Том хүн – 5000₮

Хүүхэд – 500₮

Оюутан – 1500₮

Фото зураг авах – 5000₮

Жич: Гадаадын үзэгчдэд үнийн ялгаваргүйгээр дээрх үнийн тариф буюу нэгдсэн нэг тарифаар үйлчилж байна

ЦАГИЙН ХУВААРЬ

Даваа – Ням  09:00 – 18:00

 

ХАЯГ

  • Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Тусгаар Тогтнолын талбай
  • 7000 0171
  •  info@dinosaurmuseum.mn /Хамтран ажиллах/
  • dinosaurmuseum.mn /Санал авах/