ДЭЛХИЙН ШИМ ЕРТӨНЦИЙН
ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Дэлхийн хөгжлийн олон сая жилийн хугацаанд амьтан, ургамлын аймаг үүсэн
хөгжиж газрын хөрс хурдас бүрэлдэн тогтож, газрын гадарга уул нуруу, тэгш тал,
далай тэнгис хэлбэрээ олсон байна. Геологийн он тооллын үе бүхэн өөрийн онцлог
амьтан, ургамалтай байсан учир тухайн цаг үеийнхээ хурдас чулуулагт тодорхой
хэсэг нь хадгалагдан үлддэг.

Дэлхийн шим ертөнцийн хөгжил, Монгол орноос шинжлэн судлагдан олдсон
олдворууд байгаль орчин орон зайг орчин үеийн урлаг, уран зураг, баримал, өрөг
урлаг, гэрэл-дуу авиа, видео 3D медиа урлаг зэрэг элментүүдээр дамжуулан хүмүүстэй
амьд харилцаа үүсгэн шим ертөнцийн үүсэл хөгжлийн тухай танин мэдэхүйн үндсэн
суурь мэдлэг мэдээллийг өгөхөд оршино.

“Oлон улсын музейн өдөр”-ийг тохиолдуулан 2018.05.17-ны өдөр шинэ танхимын нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж олон нийтэд дэлгэн үзүүлж байна.

ҮЗВЭРИЙН ТАСАЛБАРЫН ҮНЭ

Том хүн – 5000₮

Хүүхэд – 500₮

Оюутан – 1500₮

Фото зураг авах – 5000₮

Жич: Гадаадын үзэгчдэд үнийн ялгаваргүйгээр дээрх үнийн тариф буюу нэгдсэн нэг тарифаар үйлчилж байна

ЦАГИЙН ХУВААРЬ

Даваа – Ням  09:00 – 18:00

 

ХАЯГ

  • Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Тусгаар Тогтнолын талбай
  • 7000 0171
  •  info@dinosaurmuseum.mn /Хамтран ажиллах/
  • dinosaurmuseum.mn /Санал авах/